ЖУУЛЧДЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Даатгуулагчийн амь нас,эрүүл мэнд
2 Даатгалын эрсдэл Зам тээвэр, байгаль цаг агаарын болон ахуйн осол, хүн, мал,амьтад зэрэг бусдын нөлөө, гадны халдлага
3 Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээг даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтооно
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 0.11-0.45%
5 Даатгалын нөхөн төлбөр
  • Даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
  • Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас нас барсан, бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны өв залгамжлагчид 100 хувь олгоно.
  • Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар /бүрэн/ алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь, 70 хүртэл хувиар /хагас/ алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцож олгоно.
  • Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн болохыг баталсан эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, магадлагаа, эмчилгээний төлбөрийн баримт зэргийг үндэслэн Монгол улсад эмчлүүлэхтэй холбогдон гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Даатгалын гэрээ, баталгаа;
  • Даатгуулагчийн гаргасан өргөдөл, тодорхойлолт буюу албан бичиг /даатгуулагчийн овог нэр, регистрийн дугаар бүхий/;
  • Даатгуулагч нас барсан тохиолдолд эмнэлэг болон холбогдох бусад байгууллагын баримт бичиг, гэрчилгээ, тэдгээрийн хуулбар;
  • Даатгуулагч тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас алдсан тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар;
  • Даатгуулагч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол түүний хууль ёсны өв залгамжлагчийн өргөдөл;
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас эмнэлэг болон амбулатори, гэрээр эмчлүүлснийг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас, /үүнд даатгуулагчийн овог, нэр, өвчний онош, эмчлүүлсэн хугацаа, хийсэн эмчилгээ, үйлчилгээг тодорхой тусгасан байна/ эмнэлэг, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын бүх баримт эх хувиар
  • Осол болон хохирлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт, магадлагаа /Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, Цаг уурын хүрээлэн г.м/
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас гэнэтийн осолд өртсөн;
  • Даатгуулагч эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан, бусдыг өдөөн хатгаснаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан, амиа хорлох, амиа хорлохыг завдах, өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулах, даатгуулагчийн өв залгамжлагч нь хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс зориуд санаатайгаар даатгуулагчийн амь насыг бүрэлгэсэн /бүрэлгүүлсэн/, хөдөлмөрийн чадварыг нь бүрэн буюу хагас алдуулсан, тахир дутуу болгосон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон;
  • Даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.