ЗОРЧИГЧДЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

дэлгэрэнгүй

Даатгалын үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
1 Даатгалын зүйл Зорчигчдын амь нас,эрүүл мэнд
2 Даатгалын эрсдэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр галт тэргээр зорчигч нь галт тэргэнд суух, буух болон зорчин явах үедээ галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой гэнэтийн осол аваар, ахуйн осолд өртөх эрсдэл
3 Даатгалын үнэлгээ Даатгалын үнэлгээ нь 5`000`000 /Таван сая/ төгрөг байна.
4 Даатгалын хураамжийн хувь, хэмжээ 60-100 төг
5 Даатгалын нөхөн төлбөр
  • Даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
  • Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас нас барсан, бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны өв залгамжлагчид 100 хувь олгоно.
  • Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар /бүрэн/ алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь, 70 хүртэл хувиар /хагас/ алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцож олгоно.
  • Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол даатгалын үнэлгээ г 365 хоногт хувааж гаргасан нэг өдрийн нөхөн төлбөрийг даатгуулагчийн өвчтэй байсан хуанлийн өдрөөрг үржүүлж, нөхөн төлбөрийг тооцож олгоно.
6 Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:
  • Зорчигчийн зорчих эрхийн тасалбар.
  • Зорчин явагч эсвэл түүний хууль ёсны өв залгамжлагчийн гаргасан өргөдөл.
  • Зорчигч нас барсан тохиолдолд эмнэлэг болон холбогдох бусад байгууллагын баримт бичиг, гэрчилгээ, тэдгээрийн хуулбар;
  • Зорчигч даатгалын тохиолдлын улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа бүрэн, хагас алдсан тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар;
  • Зорчигч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдаж эмнэлэг болон амбулатори, гэрээр эмчлүүлснийг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас, /үүнд даатгуулагчийн овог, нэр, өвчний онош, эмчлүүлсэн хугацаа, хийсэн эмчилгээ, үйлчилгээг тодорхой тусгасан байна/-ны хуулбар.
  • Осол болон хохирлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт, магадлагаа /Цагдаа, Онцгой байдлын алба, эмнэлэг, Цаг уурын хүрээлэн г.м/
7 Даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
  • Зорчигч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас гэнэтийн осолд өртсөн;
  • Зорчигч эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан, бусдыг өдөөн хатгаснаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан, амиа хорлох, амиа хорлохыг завдах, өөрийн биед санаатайгаар гэмтэл учруулах, даатгуулагчийн өв залгамжлагч нь хувийн эрх ашиг, сонирхлын үүднээс зориуд санаатайгаар даатгуулагчийн амь насыг бүрэлгэсэн /бүрэлгүүлсэн/, хөдөлмөрийн чадварыг нь бүрэн буюу хагас алдуулсан, тахир дутуу болгосон нь хуулийн байгууллагаар тогтоогдсон;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.